Гангатай органик цэвэрлэгч

25,500₮

дэлгэрэнгүй

Уг бүхнийг цэвэрлэгч органик шингэн нь Монгол орны хөрсөнд ургасан ганга өвс орсоноороо онцлог ба 100% байгалийн органик тосоор хийсэн ба ямар ч хортой химийн бодис агуулаагүй учир бүх төрлийн цэвэрлэгээ хийхэд нэн тохиромжтой. Жимс жимсгэнэ, аяга, таваг, шал, толь гээд бүх төрлийн гадаргууг цэвэрлэх ба таны болон гэр бүлийн тань арьс арчилгаа болон гэр ахуйн цогц хэрэглээнд зориулав. 

- Органик 

- Олон зориулалттай 

- Ургамалын гаралтай 

-Парабенгүй                               

- Өнгө, үнэр оруулагчгүй

 - Байгаль орчиндоо ээлтэй

 - Бактерийн эсрэг үйлчилгээтэй

 - Арьс хуурайшуулахгүй зөөлөн бүтэцтэй                         

  • Орц найрлага
  1. Наргил модны тос
  2. ️ Касторын тос
  3. ️ Усан үзмийн үрийн тос
  4. ️ Ганга өвс
  5. ️ Нэрмэл ус
  6. ️ Калийн гидроксид
  7. ️ Лаванда цэцгийн /Цайны модны эфирийн тос
  • Хэрэглэх заавар

Энэхүү гангатай органик цэвэрлэгчийг усаар шингэлэн хэрэглэх нь илүү хэмнэлттэй юм. 

Нүүр:

Тослог арьсанд цайны модны хандтай органик цэвэрлэгч нь тохирох ба тослогийг багасгаж, арьсыг гүн цэвэрлэнэ. Эмзэг, хуурай арьсанд үнэргүй гангатай цэвэрлэгч эсвэл адууны/хонины тостой хатуу саван хэрэглэх нь тохиромжтой ба цэвэрлэснийхээ дараа арьсаа чийгшүүлэх тос түрхэх нь зүйтэй.

Бие: Бага хэмжээний кастилийн саван дусааж хөөсрүүлж угаана, саван хөөсрүүлэгч хэрэглэх нь илүү үр дүнтэй ба хэмнэлттэй.

Нярай хүүхдийн арьс арчилгаа: Хүүхдийн арьс эмзэг мэдрэмтгий байдаг учир үнэргүй кастилийн саванг хэрэглэх нь тохиромжтой ба хөөсрүүлэгч саванд хийж найруулан зөөлөн хөөсөөр угаана. Хүүхдийн нүдэнд орохоос сэргийлнэ үү. Нүдэнд орсон тохиолдолд сайтар усаар угаана.

Гар нүүр угаах: Хөөсрүүлэгч саванд 450 мл усан дээр 50-60мл гангатай органик цэвэрлэгч 3-5 мл оливын тос хийгээд сайтар сэгсэрч хэрэглэнэ.|хөөсрүүлэгч сав нь нэрийн дэлгүүр дээр зарагддаг|

Хөл: Халуун усанд 10-15 мл кастилийн саван хийж 10-15 минут хөлөө дүрж амраана.

Утлага: Цайны мод нь бактери болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг учраас 5-10 мл авч халуун усанд хийж битүү орчинд утлага хийснээр амьсгалын замын үрэвсэл, бактериас хамгаална.

Аяга таваг: 1 литр усанд 30 мл кастилийн саван хийж найруулна. Бохирдол ихтэй үед савангийн хэмжээг нэмэж болно. Аяга, таваг, халбага, сэрээ мөн түүхий /бүх төрлийн мах, ногоо/ бүтээгдэхүүн хийсэн сав гамбанз хутгыг угааснаар бактер устаж ариутгагдана.

Жимс, хүнсний ногоо: Бүлээн усанд хэдэн дусал кастилийн саван хийж жимс, ногоогоо угааж хүйтэн усаар зайлна.

Гоо сайхны багс: Хатуу биржгэр гадаргуу дээр хэдэн дусал кастилийн саван дусааж багсаа цэвэрлэж урсгал усаар зайлж доош харуулан өлгөж хатааснаар үс нь гэмтэхгүй.

Ноолуур: 2-3 литр бүлээн усанд 30-50 мл органик цэвэрлэгч хийж хөөсрүүлнэ. Ноолууран эдлэлээ гараар зөөлөн базаж угаах ба алчуураар индүүдэж хатаана.

Хивс, хивсэнцэр: 3 литр усанд 40-50 мл органик цэвэрлэгч хийж хөөсрүүлэн угаана. Мөн хивс угаагч төхөөрөмжид хийж болно. Цайны модны хандтай органик цэвэрлэгч нь нян бактерийг устгана.

Шал: 3 литр халуун усанд 3-5 дусал кастилийн савангаас хийж угаана. Их хэмжээгээр хөөсрөхгүй ч маш гоё өнгө оруулна.

Гэрийн тэжээвэр амьтан: Шаардлагатай хэмжээгээр авч хөөсрүүлж угаах ба үс, арьсыг гэмтээхгүйгээр бохирдлоос цэвэрлэнэ.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн бүсээс хамааран 3000-5000 төгрөг.

Төлбөрийн мэдээлэл

Төлбөрийг 100% төлсөнөөр захиалга баталгаажна.

Үйлчилгээний нөхцөл

Тухайн өдрийн 14 цаг хүртэл хүргэлтийн захиалгыг авах ба 14 цагаас хойш хийсэн захиалга маргаашийн захиалгад орно.