Цайны модны эфирийн тос

15,000₮

Хэмжээ
Тоо ширхэг
дэлгэрэнгүй

      Энэхүү эфирийн тос нь нян бактери, мөөгөнцөрийн эсрэг хүчтэй үйлчилдэг ба зарим антибиотикуудын дийлдэггүй нян вирусыг ч устгах чадвартай. Мөн байгалийн хоргүй антибиотик, дархлаа дэмжигч гэж үздэг.

Тиймээс цайны модны тосыг, арьсны төрөл бүрийн өвчнүүд, стресс дээр суурилсан дархлаа уналт, амьсгалын замын өвчнүүдийг эмчлэхэд хэрэглэдэг.

Ханиад томууны тархалтын үед гэр орон, албан тасалгаанд үнэртүүлж хэрэглэх, мөн чийгтэй цэвэрлэгээ хийх усандаа 2 дуслыг хийх маягаар хэрэглэхэд агаарыг халдваргүйжүүлж, ариутгадаг тул халдвар авахгүй байх боломжтой.

  • Хэрэглэх арга:

Хоолой өвдөх, ангина-д 1 стакан бүлээн усанд 1-2 дусал цайны модны тос нэмж хоолойгоо зайлах.

Ил шарх, зүссэн шарханд найруулаагүй тосоо түрхэх, цэвэрлэх.

Хөл хавагнахад бүлээн усанд 3-5 дусал хийж хөлөө дүрэх. Хаван бууна.

Шүд өвдөх, амны хөндий үрэвсэх. Өвдөж буй шүдэндээ тосоо түрхнэ. 1 стакан бүлээн усанд 1-2 дусал хийж амаа зайлна.

Нүдэнд өвдөг гарахад халуун устай саванд 2-3 дусал цайны модны тос хийж 5 минут нүүрээ утна.

Массажны суурь тосонд 8 дусал хольж массаж хийхэд хуян шар ус тараах үйлчилгээтэй

Батгатай арьсанд цайны модны тосоо найруулаж, шингэлэхгүйгээр хэрэглэж болно. Өдөрт нэг удаа. Шууд цэврээр нь ингэж хэрэглэх тохиолдолд, харшилтай эсэхээ шалгахын тулд гарын бугуйны дотор талд түрхэж үзээд улайлт өгөхгүй бол хэрэглэж болно.

Экзем, дерматит, бүх төрлийн арьсны үрэвсэлт өвчнүүдэд Ваннтай усанд 5-7 дусал цайны модны тос хийж орох. Шүршүүрт ордог бол биеийн тосонд /200мл-д 7-10 дусал/ нэмж хэрэглэж болно

Хомхой долооход, цайны модны тосоо түрхэх

Хамар битүүрэх болон гайморитэд хамрын самсаанд түрхнэ.

Хөлний мөөгөнцөрт 1-2 дуслыг мөөгөнцөртэй хэсэг, хөлийн хумсны завсраар найруулахгүй түрхэнэ.

Үе мөчний өвчний үед, мөн ядаргаа тайлах. Ваннтай усанд 8 дусал цайны модны тос хийж 15 минутын хугацаатай орно.

Зөгий, шумуул шавьжийг үргээхээс гадна, хазуулсан тохиолдолд түрхнэ.

Анхаарах зүйл: Эфирийн тосыг их хэмжээний ургамалаас нэрж гаргадаг тул дуслыг тоог сайтар анхаарах.

Герман болон Европын орнуудад эфирийн тосыг дотуур хэрэглэхийг зөвлөдөггүй болно.

Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, 3-с доош насны хүүхдэд ууршуулах, тосоо шингэлж найруулахаас өөр аргуудыг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн бүсээс хамааран 3000-5000 төгрөг.

Төлбөрийн мэдээлэл

Төлбөрийг 100% төлсөнөөр захиалга баталгаажна.

Үйлчилгээний нөхцөл

Тухайн өдрийн 14 цаг хүртэл хүргэлтийн захиалгыг авах ба 14 цагаас хойш хийсэн захиалга маргаашийн захиалгад орно.